Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Түүхий нүүрс тээвэрлэх боломжтой замуудад явуулын шалгалт хийх нөхцөл бүрдлээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газрын 62 тогтоолоор Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг энэ оны тавдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон.

Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг Нийслэлийн Мэргэжлийн “Агаарын чанарын хяналтын хэлтэс” хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний хорооноос Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт авто тээврийн товчоод болоод нүүрс тээвэрлэн оруулж ирэх боломжтой замуудад ажиллах дөрвөн явуулын ажлын байрыг хүлээлгэн өгжээ. 

Ингэснээр товчоодод ажиллаж буй хяналтын ажилтнууд орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ажлын байраар хангагдаж, ажиллах нөхцөл боломж сайжирна гэж үзэж байгаа аж.

Нийслэлийн товчоодод 25 хяналтын ажилтан 24 цагийн хяналт шалгалтыг цагдаагийн байгууллагатай хамтран хийж байна.. 

Нүүрс оруулж ирэхийг хориглосноос хойш Улаанбаатар хот руу 56 тээврийн хэрэгслээр 1,856 тонн түүхий нүүрсийг нэвтрүүлэхийг завджээ.

Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд Улаанбаатар хот руу түүхий нүүрс тээвэрлэхээр завдсан тохиолдолд Агаарын тухай хууль болоод Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.