2020/12/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.43₮
B30
УЛААНБААТАР
-18°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-19°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-25°
20:00
S29
-20°
21:00
S29
-20°
22:00
S29
-20°
23:00
S29
-20°
00:00
S29
-20°
01:00
S29
-20°
02:00
S29
-20°
03:00
S29
-20°
04:00
S29
-20°
05:00
S29
-21°
06:00
S29
-21°
07:00
S29
-21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд хүнсний ногоо хямд үнээр борлуулж буй томоохон цэгүүд

ikon.mn
2019 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг

Нийслэлийн хэмжээнд нийт хүн амын хэрэгцээт төмс 54.6 мян,тн, хүнсний ногоо 118.3 мянган тонн хэрэгцээтэй гэсэн статистик тоон судалгаа байдаг. Улсын хэмжээнд төмс 100 %, хүнсний ногоо 56% -ийг хангаж, үлдэгдэл хувийг импортоор авдаг байна.

2013 онд  Засгийн газрын 248-р тогтоолоор Улаанбаатар хотын 5 дүүргийн 25 цэгт хүнсний ногоо хямд үнээр худалдан борлуулах цэг ажиллуулж эхэлсэн байдаг. Эдгээрээс  таван цэг  нь 24х8 хэмжээтэй том асрууд бөгөөд энэ цэгт 30-35 ногоочин борлуулалт хийх боломжтой байдаг юм.

Мөн 20 чингэлэг бүхий худалдааны цэгээр нийт 120 гаруй ногоочид борлуулалтаа хийдэг байжээ. Нийслэлийн Засаг Даргын 2016 оны А630 дугаар захирамжийн дагуу нэмэлтээр 43 цэгийг нэмж байгуулжээ.

Өнөөдрийн байдлаар 70 гаруй цэгээр 600 орчим ногоочин Улаанбаатар хотын хэрэглэгчдэд эрт ургацын болон дундын ургацын ногоог зах зээлийн үнээс 200-500 төгрөгийн хямдралтайгаар худалдаалж байна.

Хүнсний ногоог хямд үнээр борлуулж буй томоохон цэгүүдийн мэдээлэл:

  1. Баянзүрх дүүрэг 3-р хороо Скай худалдааны төвийн гаднах талбай
  2. Чингэлтэй дүүрэг Барилгачдын талбай
  3. Сонгинохайрхан дүүрэг 17-р хороо Цамбагаравын задгай талбай

Баянзүрх дүүрэг 3-р хороо Скай худалдааны төвийн гаднах талбайн хүнсний ногооны худалдааны үнэ ханшийн мэдээлэл: \Кг, Төгрөгөөр\

  • Төмс 700
  • Байцаа 850
  • Шар, хүрэн манжин 2,000-2,500
  • Сонгино 1,700-2,000
  • Өргөст хэмх 3,000-3,500
  • Навчит ногоо 1,500-2,500
  • Тарвас 1,500
  • Шар лууван 1,700-1,800
  • Цагаан мөөг багц-3,500
  • Сармис сүлжээсээр 15,000-18,000

Жил бүр салбар яамнаас зохион байгуулдаг  Алтаннамар,  Намрын ногоон өдрүүд арга хэмжээгээр мөн орон нутгаас 350 гаруй ногоочид ирж эрт болон дундын ургацаа борлуулдаг. Өнгөрсөн жил Намрын ногоон өдрүүд арга хэмжээгээр орон нутгийн ногоочид 4 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байжээ.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ХХААХҮЯамны ГТБХЗГ, Нийслэлийн ХХААГ-ын холбогдох албаны хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдэд \2019.08.24\ нийслэл хотод ажиллаж байгаа хүнсний ногооны борлуулалтын цэгүүд болон томоохон хүнсний ногооны зоорь бүхий аж ахуй нэгжүүдийн ажил байдалтай танилцлаа.

Тэрбээр төмс хүнсний ногооны үнэ хямд, олдоц арвин байх үед томоохон сүлжээ дэлгүүр, зоорь бүхий аж ахуй нэгжүүд их хэмжээгээр нөөцлөн авч зохиомлоор үнэ өсгөх явдал гардаг учраас энэ асуудалд тодорхой хяналт тавьж ажиллахыг албаны хүмүүст анхаарууллаа.

Мөн ХХААХҮ-ийн сайд хүнсний ногооны хадгалалтын томоохон зоорь бүхий MTS агро, Дельта холдинг, Органик солюшн зэрэг аж ахуй нэгжүүдийн зоорийн хүчин чадал, багтаамж, боломжийг үзэж танилцаад цаашид ХХААХҮЯамны захиалгаар  НХХААГ хариуцан ажиллаж буй Улаанбаатар хотод төмс хүнсний ногоо худалдааны цогцолбор  ложистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Улаанбаатар хотод төмс хүнсний ногоо худалдааны цогцолбор  ложистикийн төв ашиглалтад орсноор  16 мянган тонн хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнийг зориулалтын дагуу хадгалахаас гадна нийт 1,000 хүний ажлын байр бий болох юм.  Хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн, жимс жимсгэний хадгалалт борлуулалтын үйл ажиллагаа нэг дор төвлөрсөн  байдлаар явагдаж эхэлбэл  чанар стандарт, худалдааны хяналт  сайжрахаас гадна зохиомлоор үнэ өсгөхөөс сэргийлж чадна гэж үзэж байгаа юм.  Энэхүү цогцолбор төвийг 2020 оны 6 сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

 


Эх сурвалж: ХХААХҮЯ

x