Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

О.Баасанхүү: УИХ-ын гишүүний тоог нэмж, бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгохыг ард түмнээс асуух ёстой

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барихад миний бие ч оролцсон. Харамсалтай нь өнөөдөр хэлэлцэж байгаа төсөл анх өргөн баригдсанаасаа танигдахын аргагүй өөр болчихож.

Ард түмэн Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах нь зөв, ямар нь буруу гэдгийг мэдэхгүй. Тиймээс ч үг, өгүүлбэр бүрийг нь ард түмнээр хэлэлцүүлнэ гэдэг ойлголт байхгүй байх.

Гэхдээ ард түмнээс заавал асуух таван асуулт байна. Энд тавд хариулт авч байж Үндсэн хуулиа өөрчлөх эсэхээ шийдэх ёстой. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-д суудалтай намын бүлгийн дарга нарт хандаж албан шаардлага хүргүүлж байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 60 орчим зарчмын зөрүүтэй санал орж ирсэн. Үндсэн хуульд ноцтой өөрчлөлт оруулах аюул нүүрлээд байна. Тиймээс ард түмнээсээ таван зүйлийг асууя гэж уг албан бичигт тусгасан.

Үүнд, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох нь зөв үү, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг таван жил болгох нь зөв үү, сонгуулийн тогтолцоог холимог болгох уу, байгалийн баялагийн сан байгуулах уу, шүүхийн хараат бус байдалд халдаж ШЕЗ-ийг Ерөнхийлөгчийн хажууд байлгах нь зөв үү гэсэн таван асуултад ард түмнээсээ хариулт авах хэрэгтэй. Ард түмний олонх нь дэмжвэл батал" гэлээ.