Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп Хятадын эсрэг хатуу арга хэмжээ авсандаа харамссан, гэхдээ өөр шалтгаанаар

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад Хятадын зах зээлээс нийлүүлэгддэг бүх бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оноох шийдвэрээ зарласан нь дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний хооронд үргэлжилж буй худалдааны дайныг эрчимжүүлсэн билээ.

Амралтын өдрүүдээр Франц улсад “Их Долоо”-гийн уулзалтад оролцсон Трампаас сэтгүүлчид гаргасан шийдвэртээ эргэлзсэн эсэхийг асуужээ.

Тэгэхэд Трамп “Магадгүй. Би ер нь хийсэн бүх үйлдлийнхээ талаар дахин эргэцүүлж боддог” гэж хариулсан юм.

Энэ хариулт нь түүнийг Хятадын эсрэг авсан арга хэмжээгээ зөөлрүүлэх талаар бодож байна гэсэн дүгнэлтэд хүргэсэн байна.

Гэвч удалгүй Цагаан ордноос тайлбар хийж, ерөнхийлөгчийнхөө хэлсэн санааг тодруулжээ.

Цагаан орны хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришэм “Түүний хариултыг буруу ойлгоцгоосон байна. Ерөнхийлөгч Трамп импортын татварыг илүү өндөр өсгөөгүйдээ харамссан юм” гэж тайлбарласан байна.

“Их Долоо”-гийн уулзалтын үеэр АНУ, Япон улсууд томоохон худалдааны гэрээ байгуулахаар болоод байгааг зарласан юм. Ирэх сард батлагдах энэ гэрээнд зааснаар Япон улс АНУ-аас их хэмжээний хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн худалдан авсныхаа хариуд автомашиныхаа татварыг өсгүүлэлгүй хэвээр үлдээхээр болсон гэнэ.

Баасан гарагт Хятадын засгийн газар АНУ-аас авдаг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд татвар оноохоор болсон юм.

 

Эх сурвалж: BBC