Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Дорнод аймгийн Халх гол сумын нээлтийн үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч ирнэ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn /2014.09.03/

Халх голын ялалтын 80 жилийн хүрээнд зохион байгуулагдах баярын болон бусад арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар "ОХУ-ын тэргүүн Халх голын байлдааны ялалтын  ойд оролцож байсан сайхан туршлагууд бий. ОХУ-ын хөрөнгөөр Дорнод аймгийн Халх гол суманд жишиг сум байгуулагдаж байгаа. Түүний нээлт нь есдүгээр сарын 3-ны өдөр болох юм. Энэ үеэр ОХУ-ын тэргүүн ирнэ гэсэн мэдээлэл бий" гэлээ.

Харин Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба "ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2019 оны есдүгээр сарын 3-нд ирнэ. Энэ үеэрх зохион байгуулалтыг Гадаад харилцааны яам хийнэ" хэмээн бататгав.

Гадаад харилцааны яамны эх сурвалж "ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын хөтөлбөр гараагүй"-г хэллээ.

Өмнө нь 2014 оны 9 дүгээр сарын 3-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад ажлын айлчлалаар ирж байсан юм.