Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Жонш баяжуулах үйлдвэрийн бөглөрсөн хүдрийг гаргаж байсан ажилтан шороонд дарагдан амиа алджээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Баяжуулах үйлдвэрийн хүдрийн нөөцийн агуулахад бөглөрсөн хүдрийг гаргахаар ажиллаж байгаад шороонд дарагдсан уурхайн тээрмийн оператор Э-гийн цогцсыг энэ сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 

Тодруулбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн “Цагаан цахир” хэмээх газар /аймгийн төвөөс зүгт хойд зүгт 150 км-т, сумын төвөөс хойд зүгт 4 км-т/ “Эко хэлхээ” ХХК-ийн жонш баяжуулах үйлдвэрийн хүдрийн нөөцийн агуулахад бөглөрсөн хүдрийг гаргахаар ажиллаж байсан тус уурхайн тээрмийн оператор Э /Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч/ шороонд дарагдсан тухай мэдээллийг энэ сарын 25-ны өдрийн 10:15 цагт онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна.

Мэдээллийг хүлээн авсан даруй тус сумын Засаг даргын Тамгын газрын таван ажилтан, уурхайн 40 ажилчин буюу нийт 45 хүн, хоёр автомашинтайгаар 11 минут ажиллаж иргэн Э /26 настай, эрэгтэй/-гийн цогцсыг 10:31 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгжээ.

Энэ тухай Даланжаргалан сумын Засаг даргын орлогч О.Болд 10:34 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн аж. 

Уг мэдээллийн дагуу ажлын хэсэг болох тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн гурван алба хаагч, Цагдаагийн тасгийн гурван алба хаагч буюу нийт зургаан хүн  хүн, хоёр автомашинтай ослын газарт очиж ажилласан байна. 

 

Эх сурвалж: ОБЕГ