Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: БНСУ-ын визийн хөнгөлөлтийн асуудлаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 8 сарын 26
iKon.MN

Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд 

08:30 цагт Азийн 10 орны төв банкуудын төлөөллийг хамруулсан “Санхүүгийн мөчлөг ба хямрал” сэдэвт сургалт болно.

ЮНЕСКО-гийн Монгол Үндэсний комиссын хурлын танхимд

09.30 цагт БСШУСЯ, Соёл, урлагийн газар, ГХЯ-наас ЕАБХАБ-ын Үндэстэн дамнасан аюул, заналхийлэлтэй тэмцэх газартай хамтран "Соёлын өвийн хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх" сэдэвт олон улсын сургалт, семинар зохион байгуулна. 

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд 

11:00 цагт  Халх голын 80 жилийн хүрээнд зохион байгуулагдах баярын болон бусад арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. 

Холидэй Инн Зочид буудлын хурлын танхимд

11:30 цагт Өмнөд Азийн бүсийн Озоны албадын “Озон задалдаг ГХФН төрлийн орлуулах бодисыг үе шаттай бууруулах ажлыг идэвхжүүлэх нь” сэдэвт хуралдаан болно. 

БНСУ-ын Элчин сайдын яаманд

15:00 цагт  тус улсын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ. /визийн хөнгөлөлтийн асуудлаар/

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн "White Rock" төвд

15:00 цагт "Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал" Монголын залуучуудын хөгжлийн үндэсний тавдугаар чуулган болно. Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хот хөдөөгийн залуусын төлөөлөл 600 гаруй залуус оролцно.