Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын роботын тэмцээнд Монголын баг аман хүзүүдэв

Үндэсний шуудан сонин
2019 оны 8 сарын 26
Үндэсний шуудан
Зураг зураг
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн фэйсбүүк хуудсаас авав

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй 18 дахь удаагийн “ABU Robocon 2019 Mongolia” олон улсын роботын тэмцээнийг Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран өчигдөр зохион байгууллаа.

Энэхүү төслийг Засгийн газар, БСШУСЯ болон Худалдаа хөгжлийн банк, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой”, Монголын иргэний агаарын тээвэр ХК дэмжин оролцов.

“ABU Robocon-2019 Mongolia” тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс энэ жилээс дөрвөн хөлт робот зохиох болсон нь онцлог байлаа.

 
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн фэйсбүүк хуудсаас авав

Тэмцээний ерөнхий шүүгчээр МУИС-ийн багш Ө.Батбаяр, Монгол Улсад зохион байгуулагдаж буй робокон тэмцээний зохион байгуулах хорооны зөвлөх А.Замилан, ABU-ийг төлөөлж, Японы нийслэл Токиогийн Институтийн хүндэт профессор Шимизү Масаши, Вьетнамын үндэсний телевизийн хэмжилзүйн төвийн дэд захирал Үэн Дэ Тун, Фижи телевизийн робоконы ерөнхий зөвлөх Майкл Дэниел Кайзер Вүүд нар ажиллав.

Тус тэмцээнд 16 орны 17 баг оролцон, эцсийн шатанд Монголын нэгдүгээр баг болон Хонг Конгийн баг эн тэнцүүхэн өрсөлдөж, Хонг Конгийн баг тэргүүн байрт шалгарлаа. Шилдэг санаа шагналыг Индонез, шилдэг инженер шагналыг БНХАУ, шилдэг дизайнер шагналыг Японы баг, ивээн тэтгэгчдийн шагналыг Монголын хоёрдугаар баг, Вьетнам, Египет, Япон, Непал, Фижигийн баг хүртлээ.

Эх орондоо зохион байгуулж буй давуу эрхийн хүрээнд манай үндэсний хоёр баг олон улсын тэмцээнд оролцох эрхийг авсан юм.

Энэ жилийн “Робокон-2019” Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд инженер, технологийн чиглэлээр суралцаж буй оюутан, залуус бүтээлч сэтгэхүй, багаар ажиллах, ачаалал даах, зохион бүтээх зэрэг чадваруудаа хөгжүүлсэн үр өгөөжтэй тэмцээн болж өнгөрлөө.

Зураг