2019/09/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
07:00
S30
-1°
08:00
S30
09:00
S30
10:00
S30
10°
11:00
S30
12°
12:00
S32
14°
13:00
S30
15°
14:00
S30
16°
15:00
S32
16°
16:00
S32
15°
17:00
S32
14°
18:00
S32
13°

Мэргэжлийн бодибилдинг, фитнессийн тэмцээнээс Sweetymotion-ий дуучин Ц.Сарнай алт, Г.Сүндэрмаа мөнгөн медаль хүртжээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 8 сарын 25
iKon.MN
Эх сурвалж: Хувийн архиваас

Монголд анх удаа болсон мэргэжлийн эрх олгох олон улсын бодибилдинг фитнесийн тэмцээнээс Sweetymotion хамтлагийн дуучин Ц.Сарнай, Г.Сүндэрмаа нар өчигдөр алт, мөнгөн медаль хүртсэн байна.  

 
Эх сурвалж: Хувийн архиваас
 
Эх сурвалж: Хувийн архиваас

Тэд энэ тухайгаа фэйбүүк хуудсаараа хуваалцсан байна.

Дуучин Ц.Сарнай "Хэдэн сарын турш намайгаа бат дэмжиж байсан хайрт хань, ээж аав, гэрийнхэн болон хөөрхөн 3 зулзагадаа баярлалаа" гэсэн бол Г.Сүндэрмаа "Анхны тэмцээндээ амжилттай оролцлоо. IFBB Professional League Pro Qualifier Олон улсын тэмцээнийг Монголд амжилттай зохион байгуулсан Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны хамт олондоо баярлалаа. Намайг анх энэ тэмцээнд орохыг санал болгож зоригжуулж өөрийгөө сорих боломжийг нээж өгсөн Угалзцэцэг багшдаа маш их баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. 

 
Эх сурвалж: Хувийн архиваас

Монголын бодибилдинг фитнессийн холбооноос зохион байгуулсан дэлхийн хэмжээний, мэргэжлийн бодибилдинг фитнессийн тамирчны эрх олгох IFBB Pro Qualifier Mongolia тэмцээнд Бодибилдинг, фитнессийн Азийн хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэгийн Champ Fitness клубээс 11 тамирчин оролцсоноос таван алт, таван мөнгө, таван хүрэл буюу бүх оролцогч амжилттай оролцжээ. Тэмцээний жингийн болон ангилал бүрийн аваргуудад “IFBB Pro Card” үнэмлэх олгох талаар зохион байгуулагчид онцолж байсан. Ингэснээр мэргэжлийн тамирчин болж, цаашдаа Mr. Olympia-д оролцох эрх нээгдэх ажээ. 

 

Сонирхуулахад, энэхүү тэмцээний үеэр Азийн болон дэлхийн Бодибилдинг, фитнессийн супер од БНСУ-ын тамирчин Чул Сүнийн VIP үдэшлэгийг зохион байгуулсан байна. 

https://www.facebook.com/mrolympiamongolia/videos/351755132443355/?t=16

 

x