2019/09/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
07:00
S30
-1°
08:00
S30
09:00
S30
10:00
S30
10°
11:00
S30
12°
12:00
S32
14°
13:00
S30
15°
14:00
S30
16°
15:00
S32
16°
16:00
S32
15°
17:00
S32
14°
18:00
S32
13°

Америкийн тоглоом үйлдвэрлэгч Пеппа тооройг $4 тэрбумаар худалдаж авлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 23
iKon.MN

АНУ-ын тоглоом наадгай үйлдвэрлэгч Hasbro компани хүүхэлдэйн киноны баатар Пеппа тооройг эзэмшдэг Британийн компанийг худалдан авч байгаагаа зарлалаа.

Пеппагийн эзэн eOne компани $4 тэрбумын үнэ хүрсэн байна. Hasbro компани нь “My Little Pony”, Transformers, Play-Doh, Monopoly, “Power Rangers” зэрэг брэндүүдийг эзэмшдэг юм.

Уг наймаа нь одоо АНУ, Британи улсуудын засгийн газраас зөвшөөрөл авах ёстой бөгөөд энэ оны сүүлээр эцэслэн шийдэгдэх гэнэ. eOne компанийн удирдлагууд Hasbro-д шилжиж ажиллахаар болжээ.

Hasbro бол зах зээлийн үнэлгээгээр дэлхийн хамгийн том тоглоом үйлдвэрлэгчид тооцогддог. Сүүлийн жилүүдэд тус компани дижитал орчинд хүрээгээ тэлэхээр ажиллаж байгаа. Зургаадугаар сард Hasbro өөрийн “Magic: The Gathering” тоглоом дээр сэдэвлэсэн энимэйшн цуврал бүтээхээр Нэтфликс компанитай гэрээ байгуулсан юм.

 

Эх сурвалж: CNN

 

x