Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсаас Украйнд суух Өргөмжит консулаар Эдуард Рубан томилогджээ

ikon.mn
2019 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас Украйнд суухаар томилогдсон Өргөмжит консул Эдуард Рубаныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Украйн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон байна. 

Мөн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар ярилцжээ. Одоогийн байдлаар 300 орчим монгол иргэн Украйнд сурч, ажиллаж амьдардаг. Өргөмжит консулын газар нээгдснээр консулын үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм.

Өргөмжит консул нь Монголын болон хүлээн авагч улсын иргэн байж болно гэж Өргөмжит консулын тухай журамд заасан байдаг. 

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам