Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн тэмцэлтэй холбоотойгоор Тайваньд хорт утааны багны эрэлт огцом нэмэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хонг Конгод өрнөж байгаа тэмцлийн улмаас Тайваний дэлгүүрүүдэд хорт утааны багны борлуулалт огцом нэмэгджээ.

Тайпэйд төвтэй хамгаалалтын тоног төхөөрөмжийн онлайн худалдааны Ceachain Enterprise компанийн мэдээлснээр ийм бүтээгдэхүүний борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс гурав дахин нэмэгдсэн байна. Үүний улмаас нөөц нь дууссан тул үйлдвэрээс шинээр ирэх хүртэл гурван сар хүлээх болоод байгааг менежэр нь ярьжээ.

Тэдний гол худалдан авагчид нь Хонг Конгчууд болоод байгаа гэнэ. Зургаадугаар сараас хойш Хонг Конгийн цагдаа нар 1,800 гаруй удаа нулимс асгаруулагч хийг жагсагчдын эсрэг хэрэглэсэн гэх тоо баримт бий.

Хонг Конгийн дэлгүүрүүдийн хорт утааны багны нөөц долдугаар сард дууссан бөгөөд эх газрын үйлдвэрлэгчдээс нийлүүлэлт нь зогссон гэнэ.

Тиймээс тус хотын иргэд Тайвань руу хандах болжээ.

Тэмцэгчид онлайнаар захиалж авч байгаагаас гадна Тайвань дахь дэмжигчид нь бөөнөөр худалдан авч, Хонг Конг руу илгээх явдал нэмэгдсэн байна. Зарим олон нийтийн байгууллага, сүм хийдүүд Хонг Конгчуудад баг хандивлах ажиллагаа зохион байгуулжээ.

Бээжингийн эрх баригчид Хонг Конг дахь үймээн самууныг Тайваниас хөөргөдөн дэмжиж байна хэмээн шүүмжилж байгаа.

Энэ долоо хоногт Хятадын засгийн газрын Тайваний хэрэг эрхлэх газрын төлөөлөгч Ма Шаогуань мэдэгдэл хийхдээ Тайваний эрх баригчдыг Хонг Конгийн хэрэг явдалд оролцож байгааг буруутган шүүмжилсэн юм.

Тэр бас Хонг Конгийн тэмцэгчдэд улс төрийн орогнол олгохгүй байхыг Тайпэйд анхааруулсан байна.

 

Эх сурвалж: South China Morning Post