Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хичээлийн шинэ жилийн нээлт Улсын хэмжээнд есдүгээр сарын 1-ний Ням гарагт болно

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жил бүрийн есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил орон даяар эхэлдэг уламжлалтай.

Энэ жилийн тухайд есдүгээр сарын 1-н Ням гарагт тохионо. Тиймээс хичээлийн шинэ жилийн нээлт улсын хэмжээнд есдүгээр сарын 1-нд болж, 2-ны Даваа гарагаас эхлэн хичээл хэвийн үргэлжилнэ хэмээн БСШУСЯ-наас мэдээллээ.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагааны хуваарийг замын хөдөлгөөний ачааллыг харгалзан боловсруулахыг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан холбогдох албаныханд үүрэг болгосон.

 
 

2019-2020 хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 644,140 сурагч суралцах тооцоолол гарчээ. Энэ нь өмнөх оноос 8.6 хувиар буюу 50,990 сурагчаар нэмэгдсэн үзүүлэлт юм.