Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Турк улс Оросоос зэвсэг худалдаж авсан тул АНУ зэвсэг нийлүүлэх саналаа цуцаллаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Трампын засаг захиргаа анхааруулж, хориглож байсан ч Турк улс саяхан ОХУ-аас С400 агаараас хамгаалах систем худалдаж авсан юм.

Тиймээс АНУ өөрийн агаараас хамгаалах Патриот системийг Турк улсад нийлүүлэх саналаа албан ёсоор буцаан татаж байгааг өчигдөр мэдэгджээ.

“Хэрвээ Оросын С400 системийг авбал өөрийн Патриот системийг нийлүүлэхгүй гэдгээ бид Турк улсад удаа дараа сануулж байсан. Тиймээс манай санал одоо хүчингүй болж байна” гэж АНУ-ын төрийн департментаас мэдээлсэн байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ-ын засаг захиргаа Турк улсад $3.5 тэрбумын үнэтэй Патриот агаараас хамгаалах системийг нийлүүлэхээр болсноо зарлаж байв.

Гэвч Туркийн засгийн газар оронд нь ОХУ-аас С400 системийг саяхан худалдаж авсан юм. Үүний хариуд Вашингтон 100 ширхэг F-35 сөнөөгч онгоцыг тус улсад нийлүүлэх гэж байснаа зогсоож, уг онгоцыг үйлдвэрлэхэд Туркийн компаниудтай хамтран ажиллах төлөвлөгөөгөө цуцалсан.

Турк улсын эрх баригчид ОХУ-аас зэвсэг худалдаж авах болсонд Дональд Трамп өмнөх ерөнхийлөгч Барак Обамаг буруутгаж байгаа юм.

 

Эх сурвалж: CNN