Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр зөвхөн тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийх захирамж гаргасан билээ. 

Тодруулбал, наймдугаар сарын 24, 25, 31, 09 дүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулна. Үүний дагуу өнөөдөр зөвхөн тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцох юм. 

Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагт үргэлжилнэ.
 

Харин дипломат байгууллагын машин, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслийн машин, тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон автомашин зэрэгт дугаарын хязгаарлалт хамаарахгүй.