2019/09/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
07:00
S30
-1°
08:00
S30
09:00
S30
10:00
S30
10°
11:00
S30
12°
12:00
S32
14°
13:00
S30
15°
14:00
S30
16°
15:00
S32
16°
16:00
S32
15°
17:00
S32
14°
18:00
S32
13°

Японы хамгийн өндөр барилга 2023 онд ашиглалтад орно

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 23
iKon.MN

Японы Mori Building Co компани тус улсын хамгийн өндөр барилгыг 2023 оны гуравдугаар сард ашиглалтад оруулахаар болсныг өчигдөр зарлажээ.

330 метр өндөр уг цамхаг нь Токио хотын Минато дүүрэгт босох юм. Одоогоор Япон улсын хамгийн өндөр барилга нь Осака хотод орших 300 метр өндөр Абено Харукас цамхаг ажээ.

Шинэ цамхаг нь Минато дүүргийн 8.1 гектар талбайг эзлэх 580 тэрбум иений ($5.44 тэрбум) дахин барилгажуулах томоохон төслийн нэг хэсэг юм. 

Энд 330 метр өндөр үндсэн цамхагаас гадна 240 метр өндөр зүүн цамхаг, 270 метр өндөр баруун цамхаг баригдана. Эдгээрт орон сууц, оффис, зочид буудал, сургууль зэргийг багтаах аж.

Минато дүүргийн энэ төсөл 30 жилийн өмнө эхэлжээ. 1989 онд Mori Building Co компани шинэ бүтээн байгуулалтын талаар тухайн газрын оршин суугчидтай тохиролцох зөвлөлийг байгуулж байв.

Удаан зөвшилцөж, төлөвлөсөн барилгын ажил энэ оны наймдугаар сарын 5-нд эхэлсэн байна.

Гэхдээ Mori Building Co компанийн цамхаг Японы хамгийн өндөр барилгын титмийг хэдхэн жил зүүхээр байгаа. Mitsubishi Estate Co компани 2027 онд 390 метр өндөр цамхагийг Токио хотод босгохоор төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Asahi Shimbun

 

x