2019/09/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
08:00
S30
09:00
S30
10:00
S30
11:00
S32
12°
12:00
S32
14°
13:00
S32
15°
14:00
S32
16°
15:00
S32
16°
16:00
S32
15°
17:00
S32
14°
18:00
S32
13°
19:00
S31
10°

Андроид логогоо шинэчилж, амттаны нэрнээс татгалзав

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 8 сарын 23
iKon.MN

Google компани Андроид үйлдлийн системийн шинэ хувилбараа шинэчилсэн логотой, энгийн нэртэй зах зээлд гаргахаар болсныг өчигдөр зарлажээ.

Өмнө нь Андроид системийн бүх хувилбар ямар нэг амттаны нэрээр нэрлэгддэг байв. Жишээ нь Pie, Oreo, Nougat, Marshmallow гэх мэт. Саяхныг хүртэл Android Q хэмээх түр нэртэй байсан шинэ хувилбарыг Google компани зүгээр л Android 10 гэж албан ёсоор нэрлэхээр болжээ.

“Дэлхийн хэмжээний үйлдлийн системийн хувьд нэр нь хүн бүхэнд ойлгомжтой, тодорхой харагдах нь чухал. Тиймээс Андроид системийн дараагийн хувилбар ердийн тоон дугаартай болж Android 10 гэж нэрлэгдэнэ” хэмээн Андроид бүтээгдэхүүн хариуцсан дэд ерөнхийлөгч Самир Самат блогтоо мэдээлсэн байна.

Үүнтэй зэрэгцэн Андроид систем логогоо энгийн, орчин үеийн хэлбэртэй болгон өөрчилжээ. Лого хэрхэн өөрчлөгдсөнийг дараах дүрснээс үзэж болно.

Андроидын шинэ хувилбар ирэх сард зах зээлд гарах төлөвтэй байна.

Туршилтын хувилбараа гуравдугаар сард танилцуулж байсан Android 10 хувилбар нь хэрэглэгчийн хувийн мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарсан гэгдэж байгаа.

Мөн нугардаг дэлгэцтэй төхөөрөмжүүдийг дэмждэг болсон байна.

 

Эх сурвалж: CNET

 

x