2019/10/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,669.96₮
B30
УЛААНБААТАР
|
-9°
B30
УЛААНБААТАР
10°
|
-6°
B30
УЛААНБААТАР
11°
|
-4°
07:00
S31
-15°
08:00
S32
-14°
09:00
S32
-8°
10:00
S32
-3°
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S32

Дэлхийн хамгийн урт нислэг хүний биед хэрхэн нөлөөлөхийг турших гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 23
iKon.MN

Австралийн агаарын тээврийн Qantas компани Лондон хотоос Сидней чиглэлд шинэ нислэгийн зам нээхээр бэлдэж байгаа юм.

Энэ замыг нисэх онгоц 19 цагт туулах бөгөөд дэлхийн хамгийн урт агаарын аялалд тооцогдож байна.

Тэгвэл тус компани ирэх намар Нью Йоркоос Сидней, Лондон хотоос Сидней чиглэлд туршилтын хоёр нислэг зохион байгуулж, олон цагаар агаарт аялсан хүний биемахбодод ямар өөрчлөлт гарч байгааг судлахаар болжээ.

Уг аялалд тус бүр 40 хүн зорчих бөгөөд Qantas компанийн ажилчид, эрдэмтэн судлаачдаас бүрдэх юм байна. Зорчигчдын биед зүүсэн төхөөрөмжөөр хоол боловсруулалт, нойрны хэмнэл зэргийг нь нислэгийн үеэр хянах ажээ.

Мөн онгоцны дотоод гэрэлтүүлэг, энтертайнмэнт систем хүний эрүүл мэндэд яаж нөлөөлдгийг судлах гэнэ. Qantas компани 2022 оноос эхлэн Лондон, Нью Йорк чиглэлд дундаа зогсолтгүй шууд нислэгээр үйлчлэхээр төлөвлөж байгаа юм.

Туршилтын үр дүнгээс хамааран уг чиглэлийг нээх эсэхээ энэ оны сүүлээр шийдэх гэнэ. Өнгөрсөн онд тус компани Австралийн баруун эргийн Перт хотоос Лондон чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн нь 17 цаг үргэлжилдэг.

Харин Австралийн хамгийн олон оршин суугчтай Сидней, Мелбурн хотуудаас Лондон, Нью Йоркийн чиглэлд нисэхэд үүнээс урт цаг шаардах юм.

Туршилтын нислэгт Boeing 787-9 загварын нисэх онгоцыг ашиглах гэнэ. Одоогоор дэлхийн хамгийн урт нислэгийг Сингапур Айрлайнз компани Airbus A350 загварын онгоцоор Нью Йорк, Сингапурын хооронд үйлддэг бөгөөд энэ нислэг 18 цаг 25 минут үргэлжилдэг.

 

Эх сурвалж: The Guardian

 

x