Шөнийн цагаар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, ганц нэгээрээ яваа охид, эмэгтэйчүүдийг араас нь дагаж улмаар зодож, эд зүйлсийг нь дээрэмддэг 4 бүлэг, 15 этгээдийг нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүллээ.
Урьдчилсан байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй 17-29 насны М, Э, Д, Б, Э, А нар нь нийслэл хотын хэмжээнд дээрэмдэх 6, хулгайлах 3, залилах 3 нийт 12 удаагийн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ.