Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЗЭСГЭЛЭН: Халхын голын байлдааны оршил, үндсэн, төгсгөл үеийг харуулсан түүхийн баримтууд

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

 Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Бид мартахгүй” үзэсгэлэнг өнөөдөр Монгол цэргийн музейд нээж, нийтийн хүртээл болголоо.  

“Бид мартахгүй” үзэсгэлэн дэлгэгдсэн нь өнөөдрийн Монголчуудад эрх чөлөөт амьдрал ямар их үнэ цэнээр ирснийг таниулах, цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой аж. 

Үзэсгэлэнд Халхын голын байлдааны оршил үе, үндсэн үе, төгсгөл үеийг харуулсан түүх, эрдэм шинжилгээ, лавлагаа, мэдээлэл, танин мэдэхүйн ач холбогдол бүхий баримт, гэрэл зургийн самбарууд, архивын эх баримтууд болон 100 гаруй үзмэр, эд өлгийн зүйлүүд дэлгэгджээ. 

Мөн Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх нөлөө үзүүлсэн “Баянцагааны тулалдаан”-ны үйл явдлыг харуулсан орчинг бүрдүүлж үзүүлснээрээ онцлог болсон байна. 

Энэхүү дайн нь Монголын ард түмэн нийтээрээ дайны буюу япон, манжийн цэргийн түрэмгийллийн эсрэг тэмцэж, улсын төсвийнхөө ихэнх хувийг батлан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулж байсан хүнд бэрх цаг үед Монгол Ардын Хувьсгалт Цэргийн бие бүрэлдэхүүн эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах гол хүч болохоо харуулан Зөвлөлтийн Улаан армийн хамт дайсны эсрэг амжилттай тулалдан ялалт байгуулсан түүхтэй билээ.

Монгол цэргийн музей Хил Хамгаалах Ерөнхий Газрын зүүн талд, Их засаг Их сургуулийн чанх урд байрлаж байна.

 

ФОТО СУРВАЛЖИЛГА: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг