Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Борооны улмаас нийт 104 замд эвдрэл, нүх гарсан нь осол нэмэгдэх нөхцөл үүсээд байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сүүлийн үед Улаанбаатар хотод орсон үргэлжилсэн борооны улмаас зарим газар зам эвдэрч, нүх үүсээд байгаа билээ.

Замын эвдрэлээс болж замын түгжрэл үүсдэг. Мөн зам дээр үүссэн нүхийг тойрон гарахын тулд жолооч нар дүрэм зөрчих тохиолдол ч гардаг. 

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбатаас зарим зүйлийг тодрууллаа.

- Нийслэлийн автозамд үүссэн эвдрэл, нүх сүв замын хөдөлгөөнд хэрхэн саад учруулж байна вэ?

- Замын хөдөлгөөний осол, хэрэг нь жолооч нарын сахилга хариуцлага, тээврийн хэрэгслийн насжилт, эвдрэл гэмтэл, тэмдэг тэмдэглэгээ болон замын ачаалал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг.

Мөн байгалийн хүчин зүйлээс ч шалтгаалах тохиолдол бий. Тухайлбал, зун бороо их орсны улмаас зам эвдрэх, өвөл цас их орсны улмаас халтиргаа, гулгаа үүсдэг.

Сүүлийн үед нийслэлд их хэмжээний бороо орсны улмаас Нарны зам, Үйлдвэр комбинат, 3, 4 дүгээр хороолол, Гурвалжингийн гүүр, 22-ын товчоо, Бөмбөгөр худалдааны төв, Гандан, Хархорин, Зурагт, Баянхошуу, Дарь-Эх зэрэг газруудад нийт 104 зам эвдэрч, нүх сүв үүссэн. Эдгээр нүх сүв нь замын хөдөлгөөнд саад учруулж байна.

Мөн зам дээр үүссэн нүх, сүвийг тойрч гарахын тулд жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчих асуудал гарч байна. 

Тиймээс замын эвдрэл гэмтээс шалтгаалж зам тээврийн ослын тоо нэмэгдэх нөхцөл байдал үүссэн.

- Замын эвдрэлээс болж жолооч зөрчил гаргасан тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ?

- Замын эвдрэлээс болж зам тээврийн осол гарсан тохиолдолд жолоочийн хариуцлагын асуудал зайлшгүй яригдана. Учир нь замын хөдөлгөөний дүрэмд хэн түрүүлж нэвтрэх дарааллыг нь тогтоож өгсөн нь бий.

Тийм учраас замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөд өөдөөс ирэх тээврийн хэрэгслийн урдуур давуу эрхээр зүтгэх нь буруу.

Харин тухайн жолооч өөрийн зүгээс бүх арга хэмжээг авсан бол, үнэхээр зөвхөн замын эвдрэлээс л болж зам тээврийн осол гарсан тохиолдолд тухайн замыг хариуцсан компани нь хариуцлагаа хүлээх нь зөв. Одоогийн байдлаар тээврийн цагдаагийн албанаас тухайн эвдэрсэн замыг хариуцсан компаниуд болон холбогдох албанд 4-5 удаагийн мэдэгдэл, шаардлага хүргүүлээд байна.

Ер нь замын эвдрэл гэмтлийн асуудлыг тухайн хариуцсан компани нь нэн даруй засаж янзлах ёстой байдаг. Тэд өөрт оногдсон үүрэг даалгавараа яаралтай биелүүлж, замаа засаж иргэдийг замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах ёстой.

Бид үүнтэй холбоотойгоор удаа дараа шаардлага хүргүүлээд байхад шаардлагыг биелүүлэхгүй бол тухайн ААН-д Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахаас өөр аргагүй болно. Мэдэгдлийн дагуу нүх сүвийг засаж, аюулгүй байдлыг хангах ёстой нь тэдгээр компаниудын ажлын байрны тодорхойлолтод байгаа. Ажлын байрныхаа тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэхгүй бол тэр компани хуулийн хариуцлага хүлээх ёстой.


Сүүлийн үед иргэд эвдэрсэн замын талаар мэдээллийг цахим ертөнцөд доорх байдлаар илэрхийлж байна.

Эвдрэлтэй замуудын нөхцөл байдал: