Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Жил бүрийн наймдугаар сард ИМПОРТ хэрхэн өсдөг вэ?

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Жил бүрийн намар импорт хэрхэн огцом нэмэгддэгийг Гаалийн ерөнхий газрын гадаад худалдааны мэдээллээс харж болно. 

Тухайлбал, 2016 оны зургаадугаар сард 1.5 тэрбум ам.долларын импорт хийсэн бол наймдугаар сард импорт 2.2 тэрбум ам.доллар болж, 46% нэмэгджээ. Тэгвэл 2018 онд 35.7% өссөн байна. Энэ оны наймдугаар сарын статистик мэдээлэл хараахан гараагүй байгаа ч долдугаар сард импорт зургаадугаар сараасаа 24%-ийн өсөлттэй байна. 

График 1. 2016-2019 оны 6, 7, 8-р сарын импорт (тэрбум ам.доллар) ба тухайн үеийн ам.долларын ханшийн өөрчлөлт

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Тэгвэл манай улстай хийдэг худалдааны дүнгээрээ тэргүүлэгч доорх таван улсын Монгол руу хийсэн экспорт наймдугаар сард хэрхэн нэмэгддэгийг графикаас харна уу. 

Энэ үеүдэд тухайлбал, 2017 оны наймдугаар сард АНУ-аас хийх импорт нэг сарын дотор 16 сая ам.доллараар өссөн бол БНХАУ-ынх 135 сая тэрбум ам.доллараар өсжээ. Бусад орны тухайд ч мөн ялгаагүй зургаагаас наймдугаар сард Монгол Улсын импорт нэлээд хэмжээгээр өсдгийг график дээрх үзүүлэлт илтгэж байна. 

График 2.  Монгол Улс хамгийн худалдаа хийдэг таван орны импортын хэмжээ (сая ам.доллар)

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Хамгийн гол нь импортын энэхүү өсөлтийг дагаад ам.долларын ханш жил бүрийн энэ үеэр өсдөг билээ. 

Тухайлбал, 2017 оны зургаадугаар сард 2,361.12 төгрөг байсан доллар наймдугаар сар гэхэд 2,436.66 болж, 75.5 төгрөгөөр чангарчээ. Харин өнгөрсөн жилийн тухайд найм орчим төгрөгөөр ханш нь өссөн байна. 

Тэгвэл энэ оны наймдугаар сард ам.долларын ханш хэрхэн өсөж буйг доорх графикаас харна уу. 

График 1. Ам.долларын ханш 2018 оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын 1-н.