2019/09/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,668.47₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
12°
11:00
S32
16°

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас 2019-2021 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 3 сая ам.доллар олгоно

ikon.mn
2019 оны 8 сарын 22
iKon.MN

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн Филиппин, Номхон далайн орнууд болон Монгол Улсыг хариуцсан захирал Лоуренс Харди болон АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн зүгээс 2019-2021 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцов.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд 2004 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Тогтвортой, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг хурдасгах” стратегийн зорилтот буцалтгүй тусламжийн гэрээнд 2018 онд нэмэлт өөрчлөлт оруулж, улмаар АНУ-ын талаас 3 сая ам.долларын санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн байна.

Хөтөлбөрийг сайн засаглал болон иргэний нийгмийн салбарт хэрэгжүүлэх бөгөөд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор ил тод байдлыг дэмжих, хариуцлага тооцох эрх зүйн орчныг сайжруулах, бодлогын дүн шинжилгээ хийх чадавхийг бэхжүүлэхээс гадна шийдвэр гаргах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, зөвшилцлийг бий болгоход анхаарч ажиллах юм.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь 1991 оноос хойш Монгол Улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж, 240 сая ам. долларын техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлсэн байна. Тус агентлагаас 2016-2021 оны хугацаанд LEAD (Leaders Advancing Democracy) хөтөлбөрийг хэрэгжүүлж, залууст иргэний боловсролын агуулга бүхий сургалт явуулах, олон улсын солилцооны хөтөлбөрт хамруулан манлайллын ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

x