Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Баруун дөрвөн замын уулзвар орчимд зорчих хэсэгт машин шатжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төв зам дээр машин шатсан осол өчигдөр орой болсон байна.

ОБЕГ-ын өгсөн мэдээллээр, Нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замын уулзвар орчимд автозамын зорчих хэсэгт иргэн Б-ын “Тоёота кроун” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага 2019 оны наймдугаар сарын 21-ний 21:14 цагт иржээ.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай гурван километр замыг туулан 21:18 цагт очиж, таван минутын дотор галыг унтраасан байна.

Сэрэмжлүүлэг

Тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал, нэмэлт гэрэл хийх, ашиглалтын хугацаанаас шалтгаалж машин шатах гол нөхцөл болдог. Иймд жолооч нар хариуцлагатай байж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалган, шаардлагатай засвар үйлчилгээг хийж байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.