Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп өөрийгөө Хятадыг номхруулахаар дээрээс “сонгогдсон хүн” гэж өргөмжилжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө дөвийлгөх, магтах дуртайгаа дэлхий дахинд харуулсан хүн.

Түүний энэ зан өчигдөр илрэхдээ шинэ дээд түвшинд гарсан байна. Өчигдөр Трампын фэн, радио хөтлөгч Уайн Аллин Рүүт АНУ-ын ерөнхийлөгчийг “Дэлхийн түүхэнд Израйль улсад хамгийн их тус хүргэсэн ерөнхийлөгч, жүүд хүмүүс түүнийг Израйлийн хаан, Бурхны илгээсэн хүн гэж боддог” гэх зэргээр магтсан юм. Түүний хэлсэн үгийг Дональд Трамп твиттер хуудсандаа нийтлээд хариу талархал илэрхийлжээ.

Энэхүү магтаал нь Трампыг нэлээд хөөргөсөн бололтой. Дараа нь тэр Цагаан ордны гадаа сэтгүүлчидтэй уулзахдаа Америк-Хятадын худалдааны дайныг зөвтгөж, АНУ-ын ерөнхийлөгч нараас хэн ч ийм зүйлийг зориглож хийгээгүй гэж сайрхан ярьжээ.

Ингэхдээ Трамп “Би бол үүнийг хийхээр сонгогдсон хүн” гэж хэлээд тэнгэр рүү хуруугаараа заасан байна.

Тэр бас энэ үеэрээ Данийн ерөнхий сайдыг өөртэй нь болон АНУ-тай хүндэтгэлтэй харьцсангүй гэж зэмлэсэн юм.

 

Эх сурвалж: Associated Press