2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид орох сурагчдыг тавдугаар сарын 13-27-ны өдрүүдэд бүртгэсэн.
Харин энэ үеэр бүртгүүлж амжаагүй хүүхдүүдийг бүртгэх ажил өчигдрөөс эхлээд байна. Бүртгэл наймдугаар сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.
Хавар бүртгүүлсэн хүүхдүүд дахин бүртгүүлэх шаардлагагүйг нийслэлийн Боловсролын газраас хэллээ.
Таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.
Бүрдүүлэх материал:
Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй.
Энэ хичээлийн жилд 38,232 сурагч нэгдүгээр ангид элсэн орох аж.
ХАМРАН СУРГАХ ТОЙРГИЙГ ЭНДЭЭС ХАРНА УУ.
Жич: Нийслэлийн 11 дүгээр сургууль 6 дугаар ангиас элсэлт авдаг тул хамран сургах тойрогт ороогүй болно.