Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Мандал Даатгал ХК хувьцааны шинжилгээ хийх уралдаан зарлалаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Мандал Даатгал ХК-иас хөрөнгийн зах зээлд оролцогчид, салбарын мэргэжилтнүүдийг дэмжих зорилготой хувьцааны шинжилгээ хийх уралдаан зарлаж байна.

Даатгалын салбарын хувьцаат компаниудын анхдагч болсон Мандал Даатгал ХК-с хөрөнгийн зах зээлд оролцогчид болон мэргэжлийн шинжээч нарын дунд MNDL хувьцаанд шинжилгээ хийх, хөрөнгө оруулагчдад зөвлөмж хүргэх уралдаан зарласны удирдамжийг хүргэж байна.

MNDL ХУВЬЦААНЫ ШИНЖИЛГЭЭ

Уралдааны удирдамж

Зорилго: Мандал Даатгал ХК-ийн зүгээс хөрөнгийн зах зээлд оролцогч нарын судалгаа шинжилгээний ур чадварыг хөгжүүлэх, хувьцааны хөрөнгө оруулалтыг дэмжих.

Сэдэв: MNDL хувьцааны үзүүлэлтэд шинжилгээ хийх, хөрөнгө оруулагчдад зөвлөмж хүргэх.

Шагнал:

  • 1-р байр – 1,500,000₮ үнэ бүхий Мандал Даатгал ХК-ийн хувьцаа
  • 2-р байр – 1,000,000₮ үнэ бүхий Мандал Даатгал ХК-ийн хувьцаа
  • 3-р байр – 500,000₮ үнэ бүхий Мандал Даатгал ХК-ийн хувьцаа

Тэмцээний зохион байгуулалт:

Шүүлт:

Тэмцээнийг хөрөнгийн зах зээлийн экспертүүд болон мэргэжилтнүүдээс бүрдсэн баг 2 үе шаттайгаар шүүн шалгаруулна.

Хугацаа, үе шат:

2019.08.20 – 2019.09.15

Тэмцээний материал хүлээн авна.

2019.09.16 – 2019.09.20

2-р шатанд 10 бүтээл шалгаруулна.

2019.09.23

Шалгарсан оролцогчид бүтээлээ танилцуулж шилдэг 3 бүтээлийг шагнана.

Бүтээлд тавигдах шаардлага:

Агуулга:

  1. Оролцогч бүр өөрсдийн шинжилгээг олон нийтэд ил болгосон бодит мэдээлэл болон зохион байгуулагчдын зүгээс гаргаж өгсөн баримттай мэдээллүүдэд үндэслэн гаргана.
  2. Судалгааны шалгарсан болон шинэлэг арга зүйг ашигласан байна.
  3. Онол арга зүйн үндэслэлтэй байна.

Формат:

  1. Албан бичгийн стандартыг баримтална.
  2. 2-р шатны илтгэл, танилцуулгын хугацаа /15-20 минут/

Оролцогчид:

  1. Салбарын мэргэжилтнүүд
  2. Хөрөнгийн зах зээл сонирхогчид
  3. Оролцогчид багаар хамтран ажиллаж болно.
  4. Байгууллага төлөөлсөн баг оролцож болно

Бүртгэл, холбоо барих:

Тэмцээнд оролцогчид заасан хугацааны дагуу материалыг investment@mandal.mn хаягаар ирүүлнэ.

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7575-2000 дугаарын утаснаас лавлана уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.