Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Бид мартахгүй” үзэсгэлэнг нээнэ

ikon.mn
2019 оны 8 сарын 22
iKon.MN

 Д.Сүхбаатарын талбайд

09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд хэрэгжсэн "Англи хэлтэй залуус" хөтөлбөрийн хаалт болно.

Монгол цэргийн музейд

11:00 цагт Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Бид мартахгүй” үзэсгэлэнг нээнэ. 

Засгийн газрын II байр Соёл Урлагийн газрын хурлын танхимд 

11.00 цагт Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулах "Торгоны зам" хамтарсан тоглолтод оролцох хоёр улсын уран бүтээлчид уулзана.

Үндэсний мэдээллийн төвд 

12:00 цагт  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Эв санааны нэгдэл ҮЭ-ийн тэргүүн С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Монголын хүүхдийн ордонд 

13.00 цагт Монгол-Хятадын хамтарсан хүүхдийн тоглолт болно.

Монголын Уран зургийн галарейд 

17:00 цагт Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө ТББ-аас "Хоттой учрахуй-Контемпорари урлаг: Герман Монголын чиг хандлага” сэдвээр олон нийтэд нээлттэй лекц, хэлэлцүүлэг өрнүүлнэ.