Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Google, Mozilla компаниуд иргэдээ тагнах Казахстаны эрх баригчдын ажиллагааг зогсоохоор болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Казахстан улсын засгийн газар өөрийн гаргасан тусгай программыг интернэтэд холбогддог бүх төхөөрөмж, броузеруудад суулгахыг иргэдээсээ шаардаж байгаа.

Тус улсын Дижитал Хөгжлийн яам үүнийгээ кибер халдлага, луйвраас иргэдээ хамгаалах зориулалттай гэж тайлбарлаж байгаа юм. Харин Google, Mozilla компаниуд уг программыг иргэдийн бичсэн, нийтэлсэн бүх агуулгыг харах боломжтой тагнуулын зэвсэг гэж тодорхойлсон байна.

Тиймээс компаниудын захиргаа Казахстаны засгийн газраас гаргасан программыг бүтээгдэхүүндээ хориглох технологийн шийдэл нэвтрүүлэхээр болсныг өчигдөр мэдэгджээ.

“Манай броузерын хэрэглэгчийн мэдээллийг ямар ч байгууллага, ямар ч улсын засгийн газар хулгайлахыг бид хүлээн зөвшөөрөхгүй” гэж Google компанийн Chrome бүтээгдэхүүний инженерийн албаны захирал Париза Табриз мэдэгдсэн байна.

Firefox броузерыг эзэмшдэг Mozilla компаниас мөн ийм утгатай мэдэгдэл гаргажээ. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр Apple компани бас Казахстаны засгийн газрын суулгасан програмыг өөрийн Safari броузерт хориглох арга хэмжээг авсан байна.

 

Эх сурвалж: BBC