Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Боинг 737 Макс" агаарын хөлгийг энэ оны сүүлээр ашиглалтад оруулах төлөвтэй байна

Б.Ану
2019 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Непал улсын нийслэл Катманду хотноо болж буй Олон улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази-Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 56 дугаар хурал (DGCA-56) үргэлжилж байна.

Тус хурлын хоёр дахь өдрийн хуралдааны төгсгөлд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа буюу FAA, "Боинг" компанийн төлөөллүүд Иргэний нисэхийн байгууллагын удирдлагуудтай уулзаж "B737 MAX" маягийн агаарын хөлгийн асуудлаар мэдээлэл хийсэн талаар Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.

"Бойнг" компанийн төлөөлөгчдийн мэдээлснээр "Boeing 737 Max” агаарын хөлөгт программ хангамжийн шинэчлэлт хийж дууссан байна.

Түүнчлэн FAA-ийн хяналт доор олон удаагийн давтамжтай инженерчлэл туршилт, шалгах нислэгүүдийг үйлджээ.

БОИНГ компаниас программ хангамж, агаарын хөлгийн хяналтын дэлгэцийн шинэчлэлт, үүнтэй холбоотойгоор холбогдох журам, заавар, сургалтын материалд дагалдах өөрчлөлтүүдийг боловсруулан тэдгээрийг FAA-д хүргүүлсэн байна.

Үндсэндээ "Бойнг" компанийн зүгээс хийгдэх ёстой ажил, арга хэмжээнүүд дууссан, одоо FAA-ийн шийдвэрийг хүлээж байна гэдгээ мэдэгджээ.

Улмаар энэ оны аравдугаар сарын эцсээр түр техникийн зогсолт хийгдээд байгаа "Boeing 737 Max” маягийн агаарын хөлгийг ашиглалтад оруулах боломжтой болно гэжээ.

Агаарын хөлгийн программ шинэчлэлт, түүнийг дагалдсан заавар журмын өөрчлөлттэй холбоотойгоор авиа компаниудын холбогдох ажилтнуудад богино хугацааны танхимын сургалт хийгдэхэд хангалттай гэж "Бойнг"-ийнхон үзэж байна.

Гэхдээ улс орнуудын Иргэний нисэхийн удирдах байгууллагаас нэмэлт сургалт, дадлагыг шаардаж болно гэж ИНЕГ мэдээллээ.

АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа /FAA/-ын зүгээс "Боинг компанийн агаарын хөлөгт хийсэн программ шинэчлэл, дагалдах журам, сургалтын программын өөрчлөлтүүдийг нягталж байна" хэмээн мэдээлсэн.

Түүнчлэн “B737 MAX” маягийн агаарын хөлөгт хийсэн загварын өөрчлөлтийг гэрчилгээжүүлэх ажил хийгдэж байна гэв.

“DGCA-56” чуулган 3 дахь өдрөө салбар хуралдаануудаар үргэлжилж байна.

 

Эх сурвалж: ИНЕГ