Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Оффис дээр “нууцаар” үзэх цуврал

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 8 сарын 21
Сурталчилгаа
 

Би ажилдаа хайртай. Таныг ч гэсэн ажилдаа хайртай гэдэгт итгэлтэй байна. Та өглөө ажилдаа яваад, орой эргэж ирдэг төрлийн хүн бол би таныг маш сайн ойлгож байна. Өдөр бүр ижилхэн зүйлс, ижилхэн хүмүүс, ижилхэн газар. Энэ бол бидний ажлын орчин буюу оффис. Магадгүй оффис дээр болдог хамгийн сонирхолтой зүйл нь хэн нэгний төрсөн өдөр эсвэл гарч тамхи татах байх. Эсвэл цайны цаг ч юм уу...

Оффис бол цэвэр ажил, бизнесийн орчин. Энд хүмүүс тархи ухаанаа уралдуулан дараагийн гайхалтай зүйлийг хайлцдаг. Гэвч ажил ажил гэсээр хүмүүс хамгийн чухал зүйлсээ мартчихдаг гэмээр. Та дотроо "Тиймээ, ажил гэсээр дотныхоо хүмүүст цаг гаргаж чаддаггүй шүү..." гэж бодож байна уу?  Гэхдээ энэ удаа зөвхөн таны талаар ярилцъя. Ажлаа хийгээд сууж байхад тань гэнэт л үнэхээр тэнэг гэмээр санаанууд орж ирдэг шүү дээ. Зүгээр л очоод байгууллагын принтер дээр нүүрээ хувилах эсвэл уулзалтын өрөөний диваан дээр өнхрөх гэх мэт. Гэвч эдгээр нь бид бүгдийн ажилладаг оффисын нөхцөлд "боломжгүй" зүйлс. Тиймээс дарга тань харахаас өмнө энэ нийтлэлийг уншиж дуусгахыг зөвлөе.

Би танд ажил дээрээ хэрхэн тэнэгтэх эсвэл нууцаар хөгжилдөхийг заах гээгүйг анхаарна уу. Харин энэ бүхэн үргэлж болж байдаг "The Office" цувралын талаар ярих юм. "The Office" нь Америкийн хамгийн алдартай ситком цувралуудын нэг билээ. Уг цувралд байж болох бүх л дэггүй, тэнэг зүйлс оффис дээр өрнөх юм. Таныг урт ажлын өдрийн дараа энэ цувралыг үзэж стрессээ тайлахыг санал болгоё. Оффисоос ирчхээд дахиад оффистой юм үзэж стрессээ тайлна гэхээр нэг л итгэмгүй байна уу?

Алдарт Friends цувралд  Нью Йорк хотод сайхан байранд аж төрөөд, өдөржин кофе шопын буйдан дээр юу ч хийхгүй сууж болохыг заадаг. "The Office" дээр ч мөн ижил.  Ганц ялгаа нь кофе шопын буйдан биш оффисын ширээний ард. Хэрвээ та "Friends" цувралын бүх улиралыг дахин дахин үздэг "галзуу" фенүүдийнх нь нэг бол "The Office" ч танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Тус цувралыг хэзээ ч хаанаас нь ч үзсэн хөгжилтэй чанараа алдахгүй бөгөөд үйл явдал нь анги болгон дээрээ өөр байдаг.

Та зогсолтгүй инээнэ:

"The Office" цуврал дээр таныг оффис дээрээ байхад толгойд чинь орж ирдэг дэггүй бодлууд биеллээ олно. Жишээ нь ажилтнууд даргыгаа үргэлж чадаж эсвэл үргэлж оффисын стандарт, ёс суртахуун ярьж байдаг дарга чинь жоохон хүүхэд шиг дэггүйтнэ. Мөн эдгээр дүрүүдийг чадварлагаар амилуулсан жүжигчид нь инээдмийн киноны шилдгүүд билээ.

Дүр бүхэн онцгой:

"The Office" дээр хүн бүхний ажлын орчинд тааралддаг "стеротип" дүрүүд бий. Ууртай санхүүч, чалчаа ажилчин, царайлаг ресепшн, тэтгэвэртэй гарахаар хүлээж буй хэн нэгэн, хайрлахгүй байхын аргагүй манараа ажилчин гэх мэт. Уг дүрүүд өөр хоорондоо гайхалтай тохирч ажиллах бөгөөд дүр бүрд өөрсдийн гэсэн онцгой харизм бий. Тиймээс та ажлынхаа дараа магадгүй цайны цагаар эсвэл бүр даргаасаа нууцаар тус цувралыг үзвэл бүр ч хөгжилтэй байж болох юм.

 

"The Office" дан ганц инээдэм биш:

Та "The Office" цувралыг зүгээр л нэг инээдмийн кино гэж бодож байна уу? Гэхдээ тус цуврал зөвхөн инээдтэйгээс гадна хайр татам, ухаалаг бүтээл юм. Хэдийгээр үйлд явдал ажилчдын хоорондох инээдтэй, сонин харилцааны талаар гарах ч зарим ангиуд таныг уйлуулж ч чадахыг анхааруулъя

Нэг дор бүгдийг нь:

"The Office" цуврал 9 улирлаас бүрдсэн. Нэг цуврал нь 23 ангитай. Харин нэг анги нь 20 минут. Тиймээс та удаан хугацаанд стресс тайлах хөнгөн, инээдтэй цуврал хайж байгаа бол "The Office" танд төгс тохирох болно. Ажлын дараах стрессээ тайлж эсвэл хайртай хүнтэйгээ цуг үзэхэд ч тохиромжтой. Эсвэл бүр хамтран ажиллагсадтайгаа ч үзэж болох юм. Анги бүр хоорондоо тэс ондоо учир та уйдахгүй. Бүх ангийг зогсолтгүй нэг дор ч үзэж болно шүү дээ. Сонголт таны гарт. Мөн тус цуврал LookTV-д албан ёсны эрх, чанартай бичлэг, өндөр төвшний дуу оруулалттайгаар нэмэгдсэнийг дуулгахад таатай байна.            

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                      

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.