Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Анхдагч зах зээлд нийт 42.5тэр.төг-ийн арилжаа хийсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлт болжээ

Б.Ану
2019 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Хөрөнгийн Биржийн 2019 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тойм тайлан гарсан байна.

Эхний хагас жилийн үзүүлэлтүүдээс онцлох 5 мэдээллийг нь хүргэе.

Нэг. Нийт 90 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ

Хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 376.9 сая ширхэг хувьцааг 82.3 тэрбум төгрөгөөр, ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 79.8 мянган ширхэг үнэт цаасыг 7.9 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 90.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийсэн байна.

 

Энэхүү арилжааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.5 тэрбум төгрөгөөр буюу 16.1 хувиар өссөн байна. Нийт арилжааны үнийн дүнгийн 91.24% буюу 82.3 тэрбум төгрөгийг хувьцааны арилжаа, 8.76% буюу 7.9 тэрбум төгрөгийг ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа тус тус эзэлж байна.

Зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.83%-иар өсч, 2.6 их наяд төгрөгт хүрлээ.

 

 

Хоёр. 4 компанийн үнэт цаасыг шинээр бүртгэж, анхдагч зах зээлд нийт 42.5 тэрбум төгрөгийн арилжаа хийв

МХБ нь хагас жилийн хугацаанд хамгийн олон буюу 4 компанийн үнэт цаасыг шинээр бүртгэж, анхдагч зах зээлд нийт 42.5 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад даруй 3 дахин өссөн үзүүлэлт болжээ.

 
 
Гурав. 22 компанийг бүртгэлээс хасжээ

Бүртгэлтэй компаниудын үүргийн хэрэгжилтийг хангуулах үүднээс хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, арилжаа нь зогссон 22 компанийг бүртгэлээс хассан байна.

Дөрөв. 7,000 хүнийг сургалтад хамруулсан

Хөрөнгийн зах зээлийн талаарх олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх үүднээс нийт 5 аймагт нээлттэй өдөрлөг зохион байгуулж, 7,000 гаруй иргэдийг хамруулжээ.

Тав. Хөрөнгийн Биржийн ашигт ажиллагаа

Санхүүгийн үзүүлэлтийн хувьд Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа явагдаагүй хэдий ч нийтдээ 994.4 сая төгрөгийн орлого олж, 716.9 сая төгрөгийн зардал гаргаснаар нийт 277.4 сая төгрөгийн цэвэр орлоготой ажилласан ба MIT цогц системийн ашиглалтын зардал болон элэгдэл, хорогдолд нийт 482.1 сая төгрөгийн зардлыг хуримтлуулж тооцсоноор санхүүгийн тайландаа татварын өмнөх байдлаар 204.6 сая төгрөгийн алдагдлыг хүлээн зөвшөөрөөд байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт орлого 25.3%-аар, арилжааны шимтгэлийн орлого 34.6%-аар, хураамж үйлчилгээний хөлс 24.6%-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Улсын төсөвт нийт 274.9 сая төгрөгийн татвар, шимтгэлийг төлсөн нь өмнөх оны мөн үеэс 25.1%-аар өссөн үзүүлэлт болсон байна.