Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

LendMN аппликейшн дээрээс Мобикомын нэгж, дата худалдан авах үйлчилгээ хэвийн явагдаж байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 8 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

ЛэндМН ХК нь Лэнд хэтэвч хэрэглэгчиддээ илүү дэвшилтэт, хялбар үйлчилгээг хүргэх зорилгоор МОСТ Финтек ХХК-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд Үүрэн холбооны оператор Мобикомын нэгж болон дата борлуулалт үйлчилгээг эхлүүлсэн боловч МОСТ Финтек ХХК-н мэдэгдлийн дагуу уг үйлчилгээг хаах талаар албан ёсоор мэдэгдсэн билээ. 

Үйлчилгээг хаах болсон шалтгаан нь МОСТ Финтек ХХК-с ЛэндМН ХК-д ирүүлсэн албан бичгийн агуулгаас үүдэн талуудын хооронд үл ойлголцол гарсан бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд талууд хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрснээр Мост Финтек ХХК-иар дамжуулан Мобикомын нэгж, датаг Лэнд Хэтэвчээр борлуулах ажлыг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Тиймээс хэрэглэгч өөрсдийн өдөр тутам ашигладаг бүтээгдэхүүн үйлчилгээг олон төрлийн төлбөрийн системээр худалдан авах боломжийг хэрэглэгчиддээ олгож байгаа Үүрэн холбооны бүх операторуудтай хамтран ажиллаж байгаадаа бидний зүгээс баяртай байна.  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.