Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ оюутан хүлээн авах өдөрлөг" Тусгаар тогтнолын ордонд болно

Т.Саран, iKon.mn
2019 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

БНХАУ дахь Монгол оюутны нэгдсэн холбооноос оюутан, сурагчдад зөв мэдээлэл өгөх өдөрлөгийг наймдугаар сарын 23-нд Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгийн гол зорилго нь шинэхэн оюутнуудыг мэдээ мэдээллээр хангах болон туршлагатай 20 хотын Оюутны холбоодын залуустай танилцуулж хүссэн асуултдаа хамгийн үнэн зөв хариултыг авахад чиглэдэг юм.

БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбоотой хамтран Хятад улсад шинээр суралцахаар зэхэж буй (бакалавр/ магистр/доктор/хэлний бэлтгэл мөн суралцах хүсэлтэй сурагчид) оюутан залуустаа зориулан зохиогдож буй "Шинэ оюутан хүлээн авах өдөрлөг"-т зочлохыг зохион байгуулагчдын зүгээс урилаа.

Тус өдөрлөгт хүрэлцэн ирснээр та Хятад улсад амжилттай суралцаж төгссөн чадварлаг төгсөгчдийн хувийн зүгээс өгөх зөвлөгөө (хэрхэн амжилттай суралцах, суралцах хугацаанд юуг анхаарах, боломжийг хэрхэн өөртөө бий болгох г.м) илтгэлүүдийг сонсох боломжтой.

Мөн Күнз хятад хэлний сургалтын төвд суралцах эрх, Бизнесийн Хятад хэлний ном, БНХАУ дахь МОНХ-оос эрхлэн гаргаж буй БНХАУ-д суралцах гарын авлага зэрэг олон олон бэлэг хүлээж байна.

Өдөрлөг 2019.08.23-ны 11:00 цагт Тусгаар тогтнолын ордонд үнэ төлбөргүй болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88981519, 94993666 утаснаас авах боломжтой.