Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хуульчдын зангиатай жагсаал болно

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Их Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан хуульчид нэгдэж, иргэдийг Үндсэн хуулийн өөрчлөлтөд анхаарал хандуулахыг уриалах гэж байна. 

Хуульчдын нийгэмлэг ТББ-аас олон нийтэд Үндсэн хуулийн ач холбогдлыг ойлгуулан таниулах, оролцоог нэмэгдүүлж, анхаарлыг нь хандуулах зорилгоор наймдугаар сарын 21-ний Лхагва гарагт хуульчдын жагсаал, цуглааныг зохион байгуулахаар болжээ. 

Цуглаан наймдугаар сарын 21-ний 12:00-15:00 цагийн хооронд Чингэлтэй дүүрэгт байрлах Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн гаднах Хуульчдын талбайд зохион байгуулагдах юм байна.

"Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгасан шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтууд маш эмзэг, хаашаа ч эргэж болзошгүй байгаа учир хууль, эрх зүйчид нэгдэн иргэдийг энэ чиглэлд анхаарлаа хандуулж, хяналт тавихыг уриалах юм" хэмээн цуглаан зохион байгуулагчид хэллээ.