Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

CU конвенинс сүлжээ дэлгүүр нэг жилийн ойн өдрөө 50 дахь салбараа нээлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 8 сарын 21
Сурталчилгаа

Ажил хэрэгч хотын хэв маягт тохирсон  CU конвенинс сүлжээ дэлгүүр нийслэл хотын өнцөг булан бүрт найрсаг харилцаа, тав тухтай үйлчилгээгээрээ хэрэглэгчдээ танигдсаар нэг жил өнгөрчээ. Нэг жилийн ойн өдөр CU конвенинс сүлжээ дэлгүүр Бизнес плаза төвд тавь дахь салбарынхаа нээлтийг хийлээ.  

 

Ойн баяраа тохиолдуулан нар мандахтай зэрэгцэн нийслэл хотоо цэвэр цэмцгэр болгохоор ажилладаг ТҮК-ийн ажилчид, хөдөлгөөний аюулгүй байдал сахиулж байгаа замын цагдаа нар, 24 цагийн эмийн сангийн жор баригчид, оффисын харуул хамгаалалтын албаныхан, автобус хүлээн зогсох эртэч хүмүүст ягаан хантааз өмссөн CU сүлжээ дэлгүүрийн охид хөвгүүд халуун цай кофе, Кит Катын шоколадтай жигнэмгээр дайлж байлаа.

 

Монголын зах зээл дээр конвенинс сүлжээ дэлгүүр CU амжилттай нутагшсаны нэг жилийн ойг тохиолдуулан “Сэнтрал Экспресс Сивиэс” компани “CU Smile Day” арга хэмжээг зохион байгуулж, нийт хамт олноороо эртлэн босч баярын өдөрлөг зохион байгуулсан нь энэ юм.

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.