Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Баатарбилэг: Токиогийн олимпод оролцох тамирчид санхүүгийн асуудалд санаа зоволтгүй болсныг мэдэгдье

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

2020 онд болох Токиогийн олимпод оролцох Монгол Улсын бэлтгэл ажлын талаар салбарын сайд нь мэдээлэл өглөө.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Олимпын бэлтгэлээ эрт хангаж байгаа. Олимпын санг байгуулж, ивээн тэтгэгчдийн хандив төвлөрүүлж эхэллээ.

Яамнаас хариуцсан бэлтгэл ажлуудаа хийсэн. Өмнө нь тамирчид санхүүгийн дэмжлэг, замын зардлаа хайдаг байсан бол энэ жил зөвхөн бэлтгэлээ хийж, олимпын эрхээ авахад л хангалттай.

Санхүүтэй холбоотой асуудалд санаа зоволтгүй болсныг хариуцлагатайгаар мэдэгдье" гэв.

Ташрамд дурдахад, "Токио-2020" олимпын наадамд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид "Мизуно" брэндийн хувцастай оролцоно. Манай тамирчдын ёслолын хувцасны загварыг монгол уран бүтээлчид гаргаж, дотоодын компани урлах юм.