Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн тээврийн автобусны тоог 10 орчим хувиар нэмэгдүүлжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хичээлийн шинэ жил эхэлж иргэд, зорчигчдын зорчих  эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал ихтэй чиглэлүүдэд автобусны тоог нэмэгдүүлжээ.

Тодруулбал, Хайлааст, Баянхошуу, ТЭЦ-3, Сэлх, Тахилт, Баруун салаа, Зүүн салаа, 3, 4 дүгээр хороолол, Зайсан, Алтай хотхон, Дэнжийн 1000, Өвөр согоот, Нисэх, 7 буудал, Зунжин, Шархад, 5 шар, Офицеруудын ордон, Зүүн 4 зам, Улаанхуаран, Мах импексийн суурьшлын цэгүүдэд үйлчлэх автобусны тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Уг ажлыг өнөөдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан хэмээн нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс