Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн вагон хөгцөрсөн цагаан будааг илрүүлэн буцаажээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 18-ны өдөр Вьетнам улсаас Монгол Улсын нэр бүхий компанийн импортолсон 290 тонн буюу дөрвөн вагон цагаан будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас чанар, аюулгүй байдал алдагдаж хөгцөрсөн байсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн экспортлогч оронд нь буцаажээ.

Хамгийн сүүлд энэ сарын 5-ны өдөр 60 тонн хөгцөрсөн цагаан будааг хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлэн, экспортлогч оронд нь буцааж байсан юм.

 

 

Эх сурвалж: МХЕГ