Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс Саарал жагсаалтад орох эсэхийг шийдвэрлэх хурал Австралид болж байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
http://www.criterion-quarterly.com/pakistan-fatf-evolving-grey-white-listing/

Австрали улсын нийслэл Канберра хотод яг одоо ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн байгууллагын жилийн хурал болж байна. 

Энэ сарын 18-нд эхэлсэн тус хурал 23-нд өндөрлөх бөгөөд хурлаар Монгол Улс Саарал жагсаалтад орох эсэх нь шийдэгдэх юм. Тодруулбал, мөнгө угаах, терроризмтэй тэмцэх чиглэлээр манай улс ямар ахиц гарган ажилласан тайланг хэлэлцэнэ.  

ФАТФ бол олон улсын санхүүгийн системийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх үүрэгтэй засгийн газар хоорондын хараат бус байгууллага. Тус байгууллага улс орнуудад 40 зөвлөмж хүргэдэг. Үүнээс Монгол Улс 20-д нь бүдэрсэн тул Саарал жагсаалтад орох нөхцөл бүрдэж, эрчимтэй хяналтад орчихоод байгаа билээ. 

Хэрэв энэ хуралд манай улс өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудын тайлангаа хамгаалж чадвал Саарал жагсаалтад орохгүй байх боломжтой. Харин чадахгүй бол уг жагсаалтад бичигдсэнээр ФАТФ-ын гишүүн, дэлхийн өндөр хөгжилтэй 37 оронтой эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлэх боломжгүй болох юм.

ФАТФ-ын Ази номхон далайн бүсийн байгууллага хурлын шийдвэрээ ирэх аравдугаар сард танилцуулах ажээ.