Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Холливүүдийн од “The Rock” удаан хугацаанд хамт амьдарсан бүсгүйтэйгээ гэрлэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Холливүүдийн жүжигчин “The Rock” буюу Дуэйн Жонсон удаан хугацаанд хамт амьдарсан найз бүсгүйтэйгээ Ням гарагт Хавайн аралд олны нүднээс нууцаар гэрлэжээ.

47 настай жүжигчин энэ тухай өчигдөр Инстаграм хуудсандаа зарласан байна. Түүний Инстаграм хуудас 154 сая дагагчтай юм.

Жонсоныг “The Game Plan” кинонд тоглож байхад танилцсан хосууд 2006 оноос хамт амьдарч эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр хүүхэдтэй болжээ. Хүүхдүүд нь одоо дөрөв болон нэг настай.

Жүжигчний шинэ эхнэр Лорен Хашиан нь дуучин бөгөөд цөөн тооны бүтээл нь онлайн сүлжээнд тавигдсан байдаг. Түүний аав 1980-аад онд уран бүтээлээрээ танигдаж байсан Бостон хамтлагийн бөмбөрчин юм байна.

Жүжигчин Дуэйн Жонсон хоёр дахь удаагаа гэрлэж байгаа. 1997 оны тавдугаар сарын 3-нд анхны эхнэр Дэни Гарсиатай гэрлэж байсан ба тэдний дундаас нэг хүүхэд төрсөн нь одоо 18 настай ажээ.

 

Эх сурвалж: BBC