Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж: Би хохирогчийн талын хэн нэгэн өмгөөлөгчтэй огт яриагүй

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал завсарлан, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэлсэн тухай бид мэдээлсэн.

Эрүүдэн шүүлгүүлсэн гэгдээд буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараас Т.Чимгээгийн өмгөөлөгчтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж холбогдож шүүх хуралд нөлөөлөх гэж оролдсон тухай мэдээлэл тараад байна. Энэ тухай Ц.Нямдорж сайдаас тодруулахад "Би хохирогчийн талын хэн нэгэн өмгөөлөгчтэй огт яриагүй. Шүүхэд нөлөөлөх гэсэн хэн нэгний гүтгэлэг мэдээ явуулж байна" гэлээ.

Шүүх хурлын тухай Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр "Гэм буруугийн шүүх хуралдаан завсарлаад шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж сонсгоход олон нийтэд нээлттэй.

Шүүх ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй учраас хурал өнөөдөртөө дуусах эсэхийг хэлж мэдэхгүй байна" гэсэн билээ.