Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат: АН-аас Үндсэн хуульд оруулах 18 санал хүргүүлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийлээ. Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болъё, орон нутагт эдийн засгийн эрх мэдлийг нь олгоё, УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах зохицуулалт хийе гэсэн байр суурьтай байгаа.

Энэхүү зарчмын байр суурин дээр үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороонд 18 саналаа хүргүүлэх гэж байна. Мөн зөвшилцлийн ажлын хэсгээс гарсан үр дүн, эцсийн хувилбар дээр тулгуурлан бид өөрсдийн тавьж буй дөрвөн заалтыг хасах санал оруулж байгаа. 
Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ 2020 оны сонгуульд зориулж болохгүй. 

18 зүйл заалтаас зарим саналыг танилцуулъя. Тухайлбал, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох ёстой. Ингэхдээ УИХ-ын гишүүд болон аймаг, нийслэлийн ИТХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар саналаа нууцаар гаргаж олонхын санал авсан нэр дэвшигчийг УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэн, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана. Энэ заалтыг 2025 оноос хэрэгжүүлэхээр хийж болох юм. 

Мөн Засгийн газрын өрийн дээд хэмжээ ДНБ-ний 60 хувиас илүүгүй байна. Хоёрдугаарт, төрийн татвар хураамжийг зөвхөн хуулиар тогтооно гэж оруулах нь зүйтэй гэж харж байгаа. 

Баялгийг ард түмэнд шудрага хүртээх асуудалд АН санал нэгтэй байгаа.   

Тиймээс баялгийг үндэсний аюулгүй байдлыг бататгах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, иргэн бүрт шудрага хүртээх зарчмаар Баялгийн сан байгуулж ажиллана. Сан нь төрийн бус байгууллага байна гэж зааж оруулж ирсэн. 
УИХ-ыг бүрдүүлдэг сонгуулийн тогтолцоо холимог байх ёстой гэдэг байр сууриа бид удаа дараа илэрхийлсэн гэлээ. 



АН-аас Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд тусгуулахаар хүргүүлж буй 18 санал 

 

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ

 УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН ЗӨВЛӨЛИЙН САНАЛ

 

 

ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРСАН ҮР ДҮН,  САНАЛЫН ТОМЬЁОЛОЛ

 

АРДЧИЛСАН НАМЫН ЗӨВЛӨЛИЙН САНАЛЫН ТОМЬЁОЛОЛ

 

5 дугаар зүйлд 6,7 дахь хэсэг нэмэх:

6. Засгийн газрын өрийн дээд хэмжээ Дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас илүүгүй байна.

7. Төрийн татвар, хураамжийг зөвхөн хуулиар тогтооно.

6.2. Нээлттэй үлдээсэн

Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийнөмч мөн. / Яригдсан хувилбар: төрийн өмч, Монгол Улсын өмч /

 

Байгалийн баялгийг ашиглахдаа хөгжлийн урт хугацааны бодлогод тулгуурлаж, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах, байгалийн тэнцлийг хадгалах, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах зарчмыг төр баримтлана.

 

Иргэн байгалийн баялаг ашигласны улмаас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаарх мэдээлэл авах эрхтэй.

 

Байгалийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрт тэгш, шударга хүртээх зарчим баримтлана. Байгалийн баялгийг ашиглах болзол, баялгийн сангийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

6.2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.

 

Баялгийг үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах, Монголын ард түмний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, иргэн бүрт шудрага хүртээх зарчмаар баялгийн сан байгуулж ажиллана. Баялгийн сан нь төсвийн бус байна.

 

191.1.Нам Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.

 

 

1912.Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий тавин мянга нэгээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах бөгөөд нам болон  гишүүний бүртгэл, өөрчлөлтийг сонгуулийн төв байгууллага хөтөлнө.

/Яригдсан хувилбар: 3001, 10001, 1001, эсхүл нийт хүн амын 1 хувьтай тэнцүү /

 

1913.Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцэж, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно.

 

 

21.1.Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун найман гишүүнээс бүрдэх бөгөөд тавин дөрвөн гишүүнийг нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар тогтолцоогоор, тавин дөрвөн гишүүнийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорциональ тогтолцоогоор тус тус сонгоно.

 

Нээлттэй үлдээсэн. Энэ хэсэг хэлэлцэж буй төсөлд хөндөгдөөгүй

 

Ерөнхийлөгчийнх:

21.2.Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, таван жилийн хугацаагаар сонгоно.

Нээлттэй үлдээсэн. Энэ хэсэг хэлэлцэж буй төсөлд хөндөгдөөгүй

 

62 гишүүнийх:

21.4.Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно.Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УлсынИх Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

Ерөнхийлөгчийнх:

21.4.Улсын Их Хурлын сонгуулийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мажоритар болон пропорциональ тогтолцоогоор явуулна. Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний сонгох эрхэд хууль бус аргаар нөлөөлөх буюу саад учруулах оролдлого, хуйвалдааныг Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт халдсан гэмт хэрэг гэж үзнэ. Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.

 

Нээлттэй үлдээсэн

 

 

 

21.4. Улсын Их Хурлыг бүрдүүлэх сонгуулийн тогтолцоо нь холимог байна.

22.2.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал шийдвэрлэсэн бол Улсын Их Хурал тарна.

22.2.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал шийдвэрлэсэн бол Улсын Их Хурал тарна.Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно.

22.3.Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс дөчин тав хоногийн дотор, эсхүл Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана.

 

22.4.Энэ зүйлийн 2, эсхүл 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаснаас хойш Улсын Их Хурал арав хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, жар хоногийн  дотор явуулна. Шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хадгална.

 

Ерөнхийлөгчийнх:

24.2.Улсын Их Хурлын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа таван жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно.

 

Нээлттэй үлдээсэн. Энэ хэсэг хэлэлцэж буй төсөлд хөндөгдөөгүй

 

25.1.6.Ерөнхий сайд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах;

 

25.1.7.төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, үндэсний аюулгүй байдлын болон хөгжлийн бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах.

Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын нийт дүнг Засгийн газрын зөвшөөрөлгүй нэмэгдүүлэхгүй.

 

Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.

Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно;

 

 

 

 

 

25.1.7. Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах. Улсын Их Хурал улсын төсөв батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийгөөрчлөх эрхтэй бөгөөд ингэхдээ төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно.

 

 

Зөвшилцлийн ажлын хэсэг дэмжиж Ерөнхийлөгчийн томьёоллоор авахаар болсон. Энэ заалт хөндөгдөөгүй байсан

25.1.16.ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ. Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм санаархал бүхий ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно;

 

 

Зөвшилцлийн ажлын хэсэг дэмжиж, Ерөнхийлөгчийн томьёоллоор төсөлд тусгахаар болсон. Энэ заалт хөндөгдөөгүй байсан.

26.1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.

 

27.2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.

Хасах

27.6.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар эцэслэн батална.

27.6. Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөө заагаагүй бол нэгдсэн хуралдааны шийдвэрийг Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхийн саналаар батална.

27.7.Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ.Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол нууц санал хураалт явуулна.

27.7.Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ гэсний дараахь Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол нууц санал хураалт явуулна - гэсэн хэсгийг хасах

28.2.Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна.

 

 

 

 

 

Хасах

28.3.Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэ гавах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй. Түр хороо дүгнэлт гаргаж,шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

Хасах

28.4.Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйлажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Хасах

62 гишүүнийх

29.1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

 

Ерөнхийлөгчийнх:

29.1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

 

Ерөнхийлөгчийн саналыг тусгахаар болсон

 

 

29.3. Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс нь эгүүлэн татах үндэслэл болно.

АН зөвлөлийн өөрчлөн найруулах шинэ санал.

30.2.Ерөнхийлөгчөөр тавин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эхорондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.

 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 3,5 дахь хэсгийг дор дурдсан агуулгаар өөрчлөн найруулах, 4,6 дахь хэсгийг хасах:

Гучин нэгдүгээр зүйл.

3.Улсын Их Хурлын гишүүд болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар саналаа нууцаар гаргаж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.

            4.Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.

Хуулийн энэ заалтыг 2025 оны 7 дугаар сараас эхлэн дагаж мөрдөнө.

33.4.Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээндхуулиар олгож болно.

 

39.1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байна.

39.1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдын албан тушаалыг хавсарч болно.

39.2.Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудалавсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.

39.2.Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.

39.3.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

 

39.4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна.

 

40.1.Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа таван жил байна.

Нээлттэй үлдээсэн. Төсөлд хөндөгдөөгүй

 

43.1.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад ньалбан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.

 

43.2.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

 

44.1.Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэлхүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.

 

44.2.Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

 

46.4.Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх,шатлан дэвших зарчимд үндэслэнэ. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно.Төрийн албаны чадахуйн зарчмын хэрэгжилтэд тавих хяналт хараат бусбайна.

46.4.Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэнэ. Төрийн албан хаагчид тавигдах шалгуур нь чадвар, хүнлэг ёс, урьд нь эрхэлж байсан ажлын үнэлэмж байна. Төрийн албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх халахыг хориглоно.

 

 

47.2 Санхүүгийн чөлөөт бүсд олон улсын /гадаад улсын/ шүүх байгуулж болно.

48.1.Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, Нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд тойргийн зарчмаар байгуулж болно.

Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.

 

Олон улсын шүүхийн шийдвэр нь Улсын Дээд Шатны Шүүхийн хяналтад үл хамаарна. Энэ хэсэгт нэмэх

 

48.3.Шүүхийн төсөв иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулахад хүрэлцэхүйц байна. Шүүн таслах ажиллагааны төсвийг өмнөх жилийн төсвийн хэмжээнээс бууруулахыг хориглоно.

49.5.Шүүхийн бие даасан, хараат бус байдал, шүүхийн сахилга, хариуцлагыг хариуцах чиг үүрэг бүхий орон тооны бус Шүүхийн ерөнхий зөвлөлийг Улсын Их Хурлаас байгуулах бөгөөд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч даргална.

 

 

50.1. Монгол Улсын дээд шүүх нь хяналтын шатны шүүх бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ давж заалдах шатны шүүхийн шийдвэрт холбогдох хууль зүйн маргааныг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх; 2/ хуулийг нэг мөр, зөв хэрэглэх шүүхийн нэгдсэн жишиг тогтоох зорилгоор Үндсэн хуулиас бусад хуульд албан ёсны тайлбар гаргах; 3/иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэцээс шийдвэрлэн шилжүүлсэн асуудлын хэрэгжилтийг ханган ажиллах; 4/Үндсэн хуулиар дээд шүүхэд эрх олгосон бусад асуудлаар шийдвэр гаргах.

 

51.3.Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр давж заалдах шатны шүүхэд арван таваас доошгүй жил ажилласан, дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг томилно.

 

57.2 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Улсын зэрэглэлтэй хотод засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

57.2. Хот, тосгоны эрх зүйн үндэсийг хуулиар тогтооно.

57.3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг үндэслэн, тухайн нутгийн иргэдийн саналыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

57.3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.

 

57 дугаар зүйлд 4 дэх хэсэг нэмэх:

4. Орон нутаг бие даасан төсөвтэй, татвар хураах эрхтэй байна.

АН зөвлөлийн шинэ санал.

62.1.Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, хот, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.