Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Исландчууд анхны мөнх цаст оргилоо оршууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн уур амьсгал дулаарснаас уулын мөнх цас, мөс хайлж, далайн усны түвшинг нэмэгдүүлж, байгалийн гамшиг нэмэгдэх болсон.

Өчигдөр буюу Ням гарагт Исланд улс өөрийн Окёкулл хэмээх мөнх цаст оргилыг оршуулах арга хэмжээг зохион байгуулжээ. Уг оргилын мөнх цас хайлж дууссан тул уур амьсгалын өөрчлөлтийн аюулыг сэрэмжлүүлэх зорилгоор ийм бэлгэдлийн арга хэмжээг зохион байгуулсан байна.

Мөнх цаст уулын статусаа алдаж байгаа Исландын анхны оргил Окёкулл нь 1901 онд 38 км.кв талбай эзэлсэн их цас мөсөн хучлагатай байжээ. Гэтэл өнөөдөр хэмжээ нь нэг км.кв хүрэхгүй хэмжээтэй болсон байна.

Оршуулгын арга хэмжээнд Исландын ерөнхий сайд Катрин Якобсдоттир тэргүүтэй 100 орчим хүн оролцжээ. Окёкулл уулын хаданд тогтоосон дурсгалын самбарт “Энэ бол мөнх цаст уулын статусаа алдсан Исландын анхны уул юм. Ирэх 200 жилийн хугацаанд манай бүх мөнх цаст оргилуудыг ийм хувь заяа хүлээж байна. Өнөөдөр юу болж байгаа, цаашид юу хийх шаардлагатайг бид ойлгож ухаарч байгааг энэ самбар батлан харуулж байгаа юм” гэж бичжээ.

 
Окёкулл оргилын цас мөс 1986 онд, 2019 онд

 

Эх сурвалж: AFP