Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутан цэргүүд тангаргаа өргөлөө

ikon.mn
2019 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Зургаа дахь удаагийн “Оюутан цэрэг-2019” сургалтад хамрагдсан оюутнууд Үндэсний батлан хамгаалах их сургуулийн хээрийн сургалтын талбайд өчигдөр цэргийн тангаргаа өргөлөө.

2019 онд Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Өвөрхангай аймгийн зэвсэгт хүчний 256, Ховд аймгийн 123, Орхон аймгийн 186, Дорноговь аймгийн 336 дугаар ангиудыг түшиглэн 51 их, дээд сургуулийн 1,000 оюутан “Оюутан цэрэг” сургалтад хамрагдаж, цэргийн албаа амжилттай хаалаа.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, БХЯ-ны стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын I орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, Ерөнхийлөгчийн тамгын газрын референт, бригадын генерал Ч.Сайнтөр, ХААИС-ийн ректор, ИДСК-ын ерөнхийлөгч Т.Хэрүүга болон оюутан цэргүүдийн аав, ээж, найз нөхөд нь оролцож, баяр хүргэв.

 
 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг оюутан залуус сонгосон мэргэжлээ эзэмшин суралцахын зэрэгцээ цэргийн алба хааж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж байгаа явдал гэдгийг тодотгоод оюутан залуус маань улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархаж, эх орноо хайрлан хамгаалах үзлээр цэнэглэгдсэн гэдэгт итгэлтэй байна гэлээ.

2014 онд эхэлсэн тус сургалтад зургаан жилийн хугацаанд 5,500 гаруй оюутан хамрагдаж, ээж аавын хүү төдийгүй эх орны хүү болоод гэртээ ирсэн билээ. 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам