Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Засгийн газраас Н.К.Рерихийн гэр музей институтэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ

ikon.mn
2019 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

"Рерих нар ба Монгол” Олон улсын эрдэм шинжилгээний II Их хурал Улаанбаатар хотноо Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн Монгол Зургийн танхимд өнөөдөр эхэллээ. 

Эрдэм шинжилгээний хуралд ОХУ, Израйль, БНХАУ, Австрали зэрэг улс орны эрдэмтэн судлаачид оролцож, судалгааныхаа илтгэлийг тавьж, хэлэлцүүлнэ.

Хурлын үеэр Дүрслэх урлагийн музейн судлаачид өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байдаг Н.К.Рерихийн бүтээж, 1927 онд Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндоржид бэлэглэж байсан “Улаан хөлөгт баатар” уран зургийн химийн шинжилгээний талаар сонирхолтой мэдээлэл өгөх юм.

Рерих нь Монгол орноор тойрон аялсныхаа дараа энэхүү бүтээлээ туурвисан бөгөөд  “Шамбалын хаан Рэгдэндагва ирж байна, монгол эх оронд шамбалын эрин үе ирж, ард иргэд нь олноор жарган суух сайн цаг болно” хэмээн бэлгэдэн зурсан гэж үздэг байна. 

Мөн энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газраас Санктпетербург хот дахь Н.К.Рерихийн гэр музей институтын үйл ажиллагааг дэмжин санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэснийг албан ёсоор мэдэгдлээ. 

 
 
 
 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам