Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсаас Хонг Конг ЗЗОБ-д суугаа Ерөнхий Консулын Газраас мэдээлж байна

ikon.mn
2019 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Хонг Конг Засаг захиргааны онцгой бүсэд /ЗЗОБ/ суугаа Ерөнхий Консулын Газраас иргэдэд хандаж дараах анхааруулгыг хүргэж байна. 

  • Нисэх онгоцны буудал руу очихоосоо өмнө нисэхийн вэб сайт руу орж хуваариа нягтлах. 
  • HKG My Flight application-ийг гар утсандаа татаж авч нислэгийн мэдээлэлтэй танилцах. 
  • Олон хүн цугласан газраас хол байх.
  • 2019 оны 8 дугаар сарын 17-нд Central, Admiralty, Hung Hom, Kowloon, 
  • 2019 оны 8 дугаар сарын 18-нд Causeway Bay, Central, 
  • 2019 оны 8 дугаар сарын 19-нд “MTR Метроны үйл ажиллагааг саатуулах” 
  • 2019 оны 8 дугаар сарын 25-нд Kwai Chung to Tsuen Wan зэрэг дүүрэгт олныг хамарсан жагсаал цуглаан болох магадлалтай байгаа тул энэ өдрүүдэд эдгээр газруудаар аль болох зорчихгүй байх.

Шаардлагатай тохиолдолд дараах хаягаар холбоо барина уу.

Хаяг / Address: Hong Kong Unit 1203, 12/F, Tower 2, Lippo Centre 89 Queensway Road Admiralty
Цахим хуудас: www.hongkong.consul.mn
Цахим шуудан: hongkong@mfa.gov.mn
Facebook: www.facebook.com/ConsulateGeneralofMongoliaHK/
Утас: +852 25222400

Ажлын бус цагаар холбогдох утас: 93057096

МОНГОЛ УЛСААС ХОНКОНГ ЗЗОБ-Д СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР