Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө ихэнх нутгаар дулаарна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
-Наймдугаар сарын 16-ны 20:00 цагаас 17-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ-
Төвийн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
-2019 оны наймдугаар сарын 18-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв-
18-нд баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр аадар бороо, 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно.
Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 21-нээс нутгийн баруун хэсгээр дулаарна.
Эх сурвалж: ЦУОШГ