Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Видео эд мөрийн баримтыг судлаад дууссан. Одоо бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж байна"

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Б.Хурц нарын есөн хүнд  холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал тав дахь өдрөө Төв аймгийн шүүхэд үргэлжилж байгаа. Өнөөдрийн хуралдаан 13:30 цагт завсарлан 14:30 цагаас буцаад үргэлжилсэн юм.

Завсарлагааны үеэр хурлын явцыг танилцуулан Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өчигдөр видео эд мөрийн баримтаа судлаад дууссан.

Өнөөдөр хавтаст хэрэгт байгаа бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж байна. Хохирогчийн тал, улсын яллагчийн тал нотлох баримтаа шинжлээд дууссан. Одоогоор шүүгдэгчийн тал судалж байгаа.

Энэ явц дууссаны дараагаар нь дүгнэлтээ танилцуулж, хуулийн дагуу процесс үргэлжилнэ. Бичгийн нотлох баримтаа хэдий хугацаанд шинжлэх судлах нь тодорхойгүй.

Шүүх хуралд нийт 17 өмгөөлөгч оролцож байгаагийн дөрөв нь хохирогчдын өмгөөлөгч" гэлээ.