Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн хамгийн баян хүн үймээн самууныг эцэслэж, дэг журам тогтоохыг уриалжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хонг Конгийн хамгийн баян хүнд тооцогддог 91 настай тэрбумтан Ли Ка Шин өчигдөр тус хотын өдөр тутмын сонины хоёр бүтэн нүүрийг худалдаж аваад үймээн самууныг зогсоон дэг журам тогтоохыг уриалсан мэдэгдэл гаргажээ.

Хуудасны голд “хүчирхийлэл” гэсэн хятад ханзыг хориглох тэмдгээр дарж, тойруулаад Хонг Конг болон Хятад улсад хайртайгаа илэрхийлсэн үгсийг бичсэн байна.

 

Доод талд нь “Хонг Конгийн иргэн Ли Ка Шин” гэж бичээд Тан улсын үеийн яруу найргаас эш татжээ.

Шүлгийн эш татсан хэсгийг утгачлан орчуулбал “Хуантайн тарвас дахин тасдахыг тэвчихгүй” гэсэн үг юм. Энэ нь аливаа зүйл хангалттай хэмжээнд хүртэл муудсан, цаашилбал эргэлт буцалтгүйгээр сүйрнэ гэсэн утгыг агуулдаг ажээ.

Шүлгийг 654-өөс 684 оны хооронд амьдарч байсан Тан улсын угсаа залгамжлагч ханхүү Ли Шян бичиж байсан гэнэ. CK Asset Holdings, CK Hutchison Holdings компаниудын үүсгэн байгуулагч Ли Ка Шиний хөрөнгийн хэмжээг Форбс сэтгүүл $36 тэрбум гэж тооцоолсон байдаг.

 

Эх сурвалж: South China Morning Post